Dark Light
Нийгэм | 2022-02-09

"NAP" төслийн удирдах хороо хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн удирдах хороо хуралдлаа. 

May be an image of 11 people, people standing, table and indoor

Төслийн энэ удаагийн Удирдах хорооны хурлын үйл ажиллагааг нээж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга үг хэллээ. Мөн төслийн зөвлөхүүд судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Хуралд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, удирдах хорооны гишүүд, БОАЖЯ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн холбогдох мэргэжилтнүүд, төслийн зөвлөхүүд оролцож, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцан шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцлээ. 

May be an image of 3 people, people sitting and people standing

Энэхүү төсөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдлыг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийж, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлыг хангуулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг гол оролцогч талуудын хамтаар хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10