БНХАУ-ын нүүрснээс хамааралтай байдал энэ онд улам нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсын хувьд Сар шинийн баярын дараа нүүрсний үнийн өсөлтийг тогтооход хүндрэлтэй тулгарч байгаа юм.
БНХАУ-ын нүүрс олборлогчид 2021 онд анх удаа дөрвөн тэрбум тонн нүүрс олборлоод байна. Ийнхүү цахилгаан эрчим хүчний хомсдолд орохоос сэргийлж 300 сая тонн нүүрс нэмж олборложээ. Энэ оны хувьд бүтэн жилийн гарц дахин 1-2 хувиар нэмэгдэж магадгүй байгааг “Shanghai Shipping Exchange” тооцоолжээ.
Эрэлт талаас нь үзвэл тус улсад нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл жилд дунджаар 0.5 хувиар өсөж, 4.2 тэрбум тонн хүрэх тооцоотой байна. Сар шинийн баяр болохоос өмнө БНХАУ- ын эрчим хүчний станцууд нөөцөө нэмснээр үнэ нь буураад байсан бол ийнхүү үнэ нь эргэн сэргэсэн үзүүлэлттэй байна.
Жөнжөү Таваарын биржид эрчим хүчний нүүрсний үнэ таван хувиар өсөж, 865 юань болоод байгаа юм.
Bloombergtv.mn
АДМИН








Нийгэм







