Dark Light
Нийгэм | 2022-02-10

Камила Валиевагаас допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бээжин- 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний шагналыг хоёрдугаар сарын 8-ны орой гардуулах байсан ч хойшилжээ.

Тэгвэл медаль гардуулах ёслолын ажиллагаа хойшлоод байсны шалтгаан нь Оросын олимпын хорооны багийн уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиевагаас хориотой бодис илэрсэнээс болсон гэх мэдээлэл тархлаа.

Тухайлбал тамирчдын эмчилгээнд ашигладаг триметазидин хэмээх эмийн бодис Валиевагийн цуснаас илэрсэн тухай мэдээлжээ.

Оросын алдартай спортын сэтгүүлч Василий Конов “Триметазидин бол тамирчны амжилтад нөлөөлдөг эм биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан нэг удаагийн сорьцоос бага хэмжээтэй илэрсэн байна. Энэ бол сэргээш биш. Камилаг тайван байлга!” гэж сошиал хуудсандаа бичжээ.

ОХУ-ын спортын яам албан ёсны мэдэгдэл гарах хүртэл энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10