Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Сауны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 9-ний өдрийн 11:31 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4*6 метрийн хэмжээтэй сауны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай”-н зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 9-ний өдрийн 09:01 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 8 км зам туулан 09:12 цагт очиход иргэн А-ын 5*15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 10-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Т-ийн 24 тн өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дах эрэн хайх аврах салбарын алба хаагчид Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газрын чиглэлд явсан тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







