Dark Light
Нийгэм | 2022-02-10

“Говийн чоно” олон улсын сургалт Баянхонгор аймагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран тус дадлага сургуулилалтыг ирэх есдүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн онцлогтой танилцан, дадлага сургууль зохион байгуулах байршлыг сонгон бэлтгэл ажлын төлөвлөлтийг хийж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10