Dark Light
Нийгэм | 2022-02-10

Дорноговь аймгийн зам засварын ажлыг энэ жил дуусгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Сайншанд-Хамрын хийдийн замыг сэргээн засварлах ажил энэ онд үргэлжилнэ.

Хоёр  жилийн өмнө орсон хүчтэй аадар борооны улмаас хамрын хийд рүү зорчих зам эвдэрч, автомашин явах боломжгүй болсон билээ.

Тухайн замыг өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр “Дэлгэр баясах” ХХК засварлаж эхэлсэн билээ. Зам засварын ажил хэзээ дуусахыг Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт төлөвлөлт, хөгжлийн бодлогын хэлтсийн /ХОТХБХ/ дарга А.Амгаланзаяагаас тодруулахад “Хамарын хийдийн замыг засварлах ажил 90 орчим хувьтай байна. Цаг агаар дулаарч эхлэх үеэр  асьфалт хучилтын ажлыг гүйцэтгэж дуусгаад улсын комист хүлээлгэн өгнө” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10