Dark Light
Нийгэм | 2022-02-10

Тархины ил цөмөрсөн хугаралтай өвчтөнд мэс заслыг хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын энэ үед ГССҮТөвийн Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Д.Амарбаясгалан, А.Чинцэцэг, резидент эмч Ц.Мөнх-Эрдэнэ, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сувд-Эрдэнэ, мэдээгүйжүүлгийн сувилагч Г.Ганцэцэг, мэс заслын сувилагч Г.Ганзаяа, асрагч н.Оргил-Отгон нар ковидын халдвараар оношлогдсон, 17 настай тархины ил цөмөрсөн хугаралтай өвчтөнд гавлын ясны цөмөрхий авах мэс заслыг хийлээ.

Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч М.Гантулга, Ж.Мөнхдөл, ординатор эмч Х.Эрхэмбаяр, мэдээгүйжүүлгийн эмч Сувд-Эрдэнэ, мэдээгүйжүүлгийн сувилагч Г.Ганцэцэг, мэс заслын сувилагч Г.Ганзаяа, асрагч н.Оргил-Отгон нар хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд зүүн бугалганы хугарлыг металл ялтас, шургаар бэхлэх, баруун дунд чөмөгний хугарлыг түгжээт хадаасаар бэхлэх мэс заслыг хийжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10