Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой бүх үйлчилгээг үзүүлж эхэллээ
Иргэд ихэвчлэн газрын алба болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үйлчилгээ авахаар ирдэг. Тиймдээ ч өдөр бүр ачаалал ихтэй байдаг. Энэ нь нэг талаараа бөөгнөрөл үүсэж, халдвар тараах эрсдэл үүсгэж байгаа юм.
Тэгвэл коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөл үүсэх эрсдэлээс сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг энэ сарын 7-оос эхлэн үзүүлж эхэллээ. Нийт долоон цонх ажиллаж байгаа бөгөөд цаг хугацааг хэмнэх, төрийн үйлчилгээг амар хялбар хүргэх үүднээс гэрэгэ киоск машиныг байрлуулсан. Ингэснээр иргэд заавал банк орох шаардлагагүй болж байна.
Төр захиргааны II байранд Зүүн бүсийн нийт 12 хорооны иргэд үйлчлүүлж байгаа. Иргэдийн хувьд заавал дүүрэг орох шаардлагагүй, гэрт ойр байрлах газраас үйлчилгээ авна. Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байр нь Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн эсрэг талд байрлаж байна. Иймд иргэд та бүхэн өөрт ойр байрлах газраас бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
АДМИН








Нийгэм







