Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 172км, сумын төвөөс баруун зүгт 13 км/-т Авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 10-ны өдрийн 16:17 цагт аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 12 км замыг туулан 16:26 цагт очиход /эзэнгүй/ “Соната-5” загварын суудлын автомашин шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан байна.
АДМИН








Нийгэм







