Dark Light
Нийгэм | 2022-02-11

Иргэд: Чарганы аюулгүй байдал, стандарт Монголд нийцэхгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чаргаар гулгах нь бидний амралт зугаалгын нэг хэсэг юм. Гэвч хэврэг, чанар муутай чарганы улмаас хүүхдүүд хүнд бэртэж гэмтсэн тохиолдол цөөнгүй гарсан тул иргэд импортын чарганы чанар муу байгаад бухимдаж буйгаа илэрхийлжээ. Импортоор орж ирж байгаа чарга нь манай улсын аюулгүй байдлын стандартад огт нийцэхгүй байна гэж иргэд гомдолложээ

ИРГЭН И.ОТГОН: "Зурагтаар хятад чарганууд аюултай гэж ярьж байхыг сонссон. Уг нь гулгаж тогломоор л байдаг. Гэхдээ хятадаас орж ирдэг чарга хэврэг, чулуунд цохиулаад хугарчихдаг учраас айдаг. Өнгөрсөн жил дүү маань гулгаж байгаад чарга нь хугараад бэртсэн. Шууд гар руу нь зоогдоод орчихсон. Эмнэлэгт очиж байсан"

ИРГЭН М.ТЭНГИС: "Худалдаачид Хятадын хуванцар материалтай чарга оруулж ирж, зардаг. Тэр нь өвөл хөлдөөд, хэмхрэх, хүүхдүүд бэртэх тохиолдол их гардаг. Саяхан манай хамаатны хүүхэд чарганаас унаж бэртсэн тохиолдол гарсан. Гаднаас оруулж ирж байгаа хятад чаргануудад хяналт тавьдаг эсэх нь сонирхолтой. Хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн стандарт тавьж, чанарыг нь шалгадаг юм болов уу. Шалгадаг бол зүгээр санагддаг"

ИРГЭН Ж.МӨНХЦЭЦЭГ: "Чарганы аюулгүй байдал, стандарт нь Монголд ерөөсөө нийцэхгүй байна. Урдаас орж ирдэг чарганууд нь үнэтэй хэрнээ үнээ дагаад чанараа эрхэмлэдэггүй. Нэг гулгаад эвдэрдэг. 35 мянгаар авч байна. Хүүхэд унаж,бэртэх аюултай. Гулгаж байхад энд тэнд эвдээд хаячихсан чарга маш их таардаг" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10