Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу 5 шар орчмын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болоод олон жил болж байна. Тиймээс Нийслэлээс нийтийн орон сууц болох СТ-01, СТ-02, СТ-03, СТ-04, СТ-05-р байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан юм.
Төсөл хэрэгжүүлэгчээр “Хур алтан өргөө” ХХК шалгарч
Нийслэлийн Засаг даргын захирамж, батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.
Тус төсөл хэрэгжсэнээр 160 өрхийн 700 гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

АДМИН








Нийгэм







