Dark Light
Нийгэм | 2022-02-11

Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанид банк бус санхүүгийн нэр бүхий 4 үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох, хаалттай өрийн бичгийг бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий нэг хуулийн этгээдэд олгохоор мөн нэг компанийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр хуралдаанаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10