Dark Light
Нийгэм | 2022-02-11

Зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг цуцаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжид :

1. Аймаг сумын нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжин ажилуулсугай. 

2. Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийлгэхийг байгууллагын дарга, эрхлэгч, Сумын засаг дарга нарт үүрэг болгосугай. 

3. Коронавирусын (ковид-19)-ын халдварын батлагдсан тохиолдлын гарал үүсэл ойрын болон дам хавьтлыг тогтоож оношлох, эмчлэх, дархлаажуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, коронавируст халдвар мутацилагдсан шинэ хувилбарын талаар судалгааны ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн орны нөөцөд тодотгол хийж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа)-д даалгасугай. 

4. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны “Коронавируст халдвар (ковид-19) мутацлагдсан шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/39 дугаар захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсугай.

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч (В.Мөнхбат)-д үүрэг болгосугай гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10