Dark Light
Нийгэм | 2022-02-11

Нисэхийн салбараар дамжуулан жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюкиг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Япон Улсын талаас хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж, дэмжлэг тусламжид талархаж буйгаа илэрхийллээ. Тодруулбал,

Япон Улсын Засгийн газрын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах 200 сая иений буцалтгүй тусламжийг байгаль орчны салбарт зарцуулах,  

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг бууруулах төслийг Японы талын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа нь ихээхэн хувь нэмрээ оруулсан. Тус төслөөр дамжуулан цаг уур, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний ажил эрчимжиж буй,

Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг хэрэгжүүлсэн,

Монгол Улс Япон Улсын Засгийн газартай байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-д өндөр ач холбогдол өгдөг. Уг түншлэлийн хүрээнд хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон Улсын зүгээс байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, чадавх бэхжүүлэхэд үзүүлсэн дэмжлэг туслалцааг онцлон талархал илэрхийллээ.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн  хүрээнд хоёр яамдын Байгаль орчны Бодлогын зөвлөлдөх уулзалтаар тохирсноос гадна хамтран хийх ажлуудыг санал болголоо. Тухайлбал,

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын чиглэлээр чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлууд зохион байгуулах,

Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагуудтай хамтын ажиллагааны механизм бий болгох. Ингэснээр аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хөтөч тайлбарлагч болон бусад аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд Япон Улстай энэ тал дээр хамтран ажиллах, харилцан жуулчин солилцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдсан. Үүнийг цаашид хөгжүүлэх, Япон улсын авиа компаниуд Монгол улсад нислэг үйлдэх, нисэхийн салбараар дамжуулан Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр хамтран ажиллахыг хүслээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10