Ирэх даваа гарагаас эхлэн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт эхэлнэ.
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг өгөх шаардлагатай. Шинжилгээ өгөхийн тулд хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд гадаа урт дараалал үүсгэж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Харин зарим цэцэрлэгүүд тус шинжилгээг авахдаа зохион байгуулалт сайтай байгааг салбарын сайд сайшаан цахим хуудастаа бичжээ.
Тэрээр "Хүүхдүүдээс шинжилгээ авах, бүртгэх ажлыг цэвэрхэн орчинд, зохион байгуулалтын өндөр түвшинд хийж, сургалтын орчны бэлтгэл ажлыг сайтар хангаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнууд, эмч нартаа талархал илэрхийлье. Зүтгэл, сэтгэл нүдэн дээр илт харагдаж байна шүү хэмээжээ.


АДМИН







Нийгэм







