Dark Light
Нийгэм | 2022-02-12

Хүмүүжигчдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн “Цэн-Оюу” өрхийн эрүүл мэндийн төв, ШШГЕГ-ыг харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг хамтран 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжигчдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр цээжний рентген зураг, хэвлийн хэт авиан шинжилгээ, артерийн даралт ихсэх өвчтэй хүний илрүүлэг хийх, зүрхний цахилгаан бичлэг, В, С вирусийн илрүүлэг шинжилгээ зэргийг хийсэн бөгөөд артерийн даралт ихтэй, илүүдэл жинтэй хүмүүжигчдийн сахар, холестрины хэмжээг оношилж зөвлөгөө өглөө.

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийснээр нийт хүмүүжигчдийн дундах хүнд, хүндэвтэр өвчлөлийг эрт илрүүлэх, эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

 Мөн энэ үеэр коронавирусийн халдварын эсрэг давтан дархлаажуулалтыг хийсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10