Dark Light
Нийгэм | 2022-02-13

Хашаа арга хэмжээг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд "Хашаа" арга хэмжээ хийхээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ : 

"Баянзүрх дүүрэг хүндээ зориулагдсан дүүрэг байх зорилт тавьж ажиллаж байна. Төмөрт биш иргэндээ ээлтэй ногоон байгууламжтай, авто зогсоолтой, явган хүний гарцаас эхлээд бусад гарцуудыг гаргана. Цэвэр цэмцгэр орчныг бий болгоно. Хоёр байшин бариад хотхон гээд хашаалдаг. Автомашины зогсоолгүй, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байдлыг зогсоохын тулд аж ахуй нэгж байгууллагуудтайгаа уулзана. Автомашины зогсоол олноор хийж, явган хүний зам, олон төрлийн гарц гаргах тал дээр хамтарч ажиллана. Алслагдсан хороодод ам амаар нь газар хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих, аялах эрхэнд халдсан байдлыг зогсоох болно" гэсэн юм. 

Хашаа арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргээс ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд өөрийн эзэмшлийн газраа дур мэдэж сунгасан зөрчлийг арилгуулах, иргэдийн зорчих боломжтой гарц, талбайг нэмэгдүүлэх, алслагдсан хороодод ам амаар нь хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих эрхэнд халдсан байдал зэргийг зогсоохоор ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10