Dark Light
Нийгэм | 2022-02-13

Малд яваад сураггүй болсон эмэгтэйг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Германы-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 87 км-т, сумын төвөөс зүүн зүгт 48 км-т, Шарын гол сумын төвөөс урд зүгт 12 км-т/ малчин Э-нь 2 сарын 11-ний өдрийн 16:00 цагт гэрээсээ морьтой мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2 сарын 11-ний өдрийн 23:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хүлээн авч “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт иргэн Э/27 нас, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

2 сарын 12-ны өдрийн байдлаар тус сумын Санжинт багийн “Бурхантын-Алт”, “Их өвөлжөө”, “Уурхайн овоолго” болон Хонгор сумын “Булагт”, “Хавчуугийн-Ар”, “Германы-Алт” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:37 цагт түр зогсоосон бөгөөд мөн өдрийн 19:22 цагт тус аймгийн Хонгор сумын “Хавчуугийн-Ар” гэдэг газар /сураггүй болсон газраас баруун урд зүгт 1 км-т/-аас тухайн иргэнийг  эсэн мэнд олсон тухай мэдээллийг “ИӨОТ” ХХК-ийн алтны уурхайн харуул Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус сумаас ажлын хэсэг очиж шалгахад тухайн иргэн мөн болох нь тогтоогдож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. /Тухайн иргэний хөл, гарын үзүүр бага зэрэг хайрагдсан бөгөөд, биеийн байдал хэвийн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна гэж мэдэгдсэн/

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10