Dark Light
Нийгэм | 2022-02-14

Өнөөдрөөс бүх шатны сургалтын байгууллага танхимын хэлбэрт шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комисс болон Эрдэмтдийн зөвлөлөөс цар тахлын оргил үе буурч байна гэж үзсэний үндсэн дээр Засгийн газраас шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимаар явуулах шийдвэрийг гаргасан. 

Уг шийдвэрийн дагуу өнөөдрөөс ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн сургалт танхимын хэлбэрт бүрэн шилжиж байна.

Гэвч цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг холбогдох албаныхан зөвлөсөөр байна. 

Мөн ангид халдварын тохиолдол илэрвэл хичээлийг гурав хоног цахим руу шилжүүлэн, дөрөв дэх хоногоос шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийн хичээлийг танхимаар үргэлжлүүлэх зөвлөмжийг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10