Dark Light
Нийгэм | 2022-02-14

Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 5 гал түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Х-ийн 15Ч5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Рашаант”-ын 3- дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн К-ийн 8Ч15 метрийн хэмжээтэй байшин дээвэр шатаж байсныг унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд дарь-Эх”-ийн 31 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын 4Ч5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 24 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан А-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 01:14 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, иргэн о-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, “Приус-11” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг унтраасан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10