Dark Light
Нийгэм | 2022-02-14

"1008" айлын орон сууцны төслийн гадны хөрөнгө оруулагчидтай уулзана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.02.14-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллээ танилцууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга мэдээллийн хүрээнд газруудаас нэмэлт мэдээлэл болон санал хүсэлт сонсож, холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө.

      Үүнд Аймаг, Нийслэлийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулах ажлыг энэ долоо хоногт зохион байгуулж, багц тендэрийн талаарх нэгдсэн ойлголтыг орон нутгийн удирдлагуудад өгөх,  2022 оны худалдан авах ажлыг түргэтгэж, эрх шилжсэн ажлуудын даалгаврыг батлуулж, үнэлгээний хороодыг яаралтай байгуулах, Цемент үйлдвэрлэгч нарын үйл ажиллагааг хааж байгаа асуудлуудад анхаарч бодлогын дэмжлэг үзүүлэх, Хөшигийн хөндийн төлөвлөлтийн зургийг эцэслэх, Газрын багц хуулийн төслийг өргөн барихад бэлдэх чиглэл өгч үүрэгжүүлэв. 

      Мөн энэ долоо хоногт багтаан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "1008" айлын орон сууцны төслийн гадны хөрөнгө оруулагч нартай уулзах, салбарын цахимжилт болон Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилтай нарийвчлан танилцаж, Орон сууцны санхүүжилтийн хуулийн төсөл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл авахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10