Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жил, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт ирэх 3 дугаар сарын 4-ний өдөр Соёлын төв өргөөнд болох юм. Мөн эл өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эмэгтэй энхийг сахиулагчдын гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах бөгөөд бэлтгэлийг Зэвсэгт хүчний 032, 084 дүгээр ангийн байрлалд базааж байна. Дээрх үзүүлэх тоглолтод Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын 40 эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүний ажил мэргэжил, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
АДМИН








Нийгэм





