Dark Light
Нийгэм | 2022-02-14

Тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төмөр зам дахь цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл арга хэмжээг зохион байгууллаа. Алба хаагчид Улаанбаатар -Сэлэнгэ чиглэлийн 271-р галт тэргэнд үүрэг гүйцэтгэн алтан гараа хийн ирэхэд хамт олон нь хадаг сүүтэй хүндэтгэл үзүүлэн, ёслолын жагсаал, үлээвэр хөгжмийн хамт угтан авч, цагдаагийн газрын төв байранд аваачин урлагийн тоглолт, гарын бэлэг гардуулав. Арга хэмжээний үеэр дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр ахмадын холбооны дарга, бэлтгэл хошууч Ч.Гомбосүрэнд цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа 5 алба хаагчийн тушаалын хамт хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10