Сүүлийн хоногт улсын хэмжээнд 609 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн өвчний улмаас 61-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 2,076 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,520 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,783 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 1,780
Хүндэвтэр – 4,116
Хүнд - 570
Маш хүнд – 54 хүн байна.

АДМИН








Нийгэм







