Dark Light
Нийгэм | 2022-02-15

Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нууц.мн сайтын Сэтгүүлч С.Будрагчаа  БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байх магадлалтай үйлдлүүдийн талаар “Паразит” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Тэрээр нэвтрүүлэг бэлтгэх явцад цуглуулсан баримтууд болох авлигын эсрэг хуулийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй мэдээллийг өнөөдөр АТГ-т хүлээлгэн өгч шалгуулах хүсэлт гарган мэдээлэл хийлээ. 

No description available. 

 Сэтгүүлч С.Бүдрагчаа нь АТГ-т хүргүүлж буй материалдаа:

“Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн дүү Ж.Содбилэгийн нэр дээр байдаг компанитай түрээсийн гэрээ байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум төгрөгийг хууль бусаар шамшигдуулсан,

ЭРХГА ХХК-ийн захирал Э.Содбилэг болон тус компанийн нягтлан бодогч Х.Болормаанарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

ЭРХГА ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа төлбөрийг зах зээлийн дундаж үнэлгээнээс 3-5 дахин өндөр тогтоосон, сонгон шалгаруулалт, тендер зарлаагүй,

Өөрийн гэр бүлийн хүн болох Н.Лүндэндоржийг багшаар ажилд авч сар бүр 4,500,000 – 10,868,000 төгрөгийн цалин олгосон гэх мэдээллүүдийг нотлох баримтуудын хамт хүргүүлж байгаа юм.

Мөн тэрбээр хэлэхдээ “Намайг нэвтрүүлэг бэлтгэх хугацаанд цагдаагийн байгууллагад хандах, сургуулийн ажилтан албан хаагчдаар дамжуулан ална хэмээн сүрдүүлж, гүтгэн доромжлох үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Гэсэн хэдий ч миний хувьд үнэн бодит мэдээллийг ард түмэндээ хүргэхийн төлөө тууштай явна” гэдгээ илэрхийллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00