Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 146-р сургуулийн захирал Д.Нямсүрэнгийн хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа нар сургуулийн “Мэдээлэл зүйн танхим”-д нэн шаардлагатай 15 зөөврийн компьютер, техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр дэх 146-р сургуулийг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатарын санаачилгаар 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, ашиглалтад оруулсан юм.
АДМИН








Нийгэм







