Dark Light
Нийгэм | 2022-02-16

6167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд PCR шинжилгээгээр 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 459,368 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 479 нь Улаанбаатар хотод, 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

COVID-19 халдварын улмаас нэг иргэн нас барж нийтдээ 2,077 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа ажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10