Dark Light
Нийгэм | 2022-02-16

Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод 2022 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд  “Узэкспоцентр” цогцолборт Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрсөн онд уг арга хэмжээнд тус улсын 1000 орчим компани, Оросын талаас 300 гаруй компани, 10000 гаруй оролцогч тэр дундаа аж үйлдвэрийн болон санхүүгийн компаниудын удирдагчид, төр засгийн төлөөлөгчид, Орос, Узбекистан,  Казахстан, Кыргызстан, Туркменистан, Таджикистан зэрэг бүс нутгийн улс орнуудын ажил хэрэгч холбоодын төлөөлөгчид тус тус оролцож байсан.

Үзэсгэлэнгийн үеэр тээвэр, хөдөө аж ахуй, зам барилгын машин техникийн үйлдвэрлэл, металлурги, олборлох аж үйлдвэрлэл, шатахуун эрчим хүчний цогцолбор, хими, эм зүй, эмнэлгийн аж үйлдвэр, мэдээллийн технологи зэрэг зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн технологийг танилцуулах юм.

“ИННОПРОМ.Дундад Ази” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Та бүхнийг оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнд оролцох ААНБ болон хувь хүмүүс дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү. Холбогдох утас: 324379


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10