Dark Light
Нийгэм | 2022-02-16

Иргэд хорооноосоо төрийн бүх үйлчилгээг авах боломжтой болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Төр захиргааны хоёрдугаар байр нь Үндэсний батлан хамгааллын сургуулийн эсрэг талд байрладаг. Тус байранд дүүргийн хөгжлийн төв, худалдан авах ажиллагааны алба, боловсролын хэлтэс, статистикийн хэлтэс байрлан иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгвэл энэ сарын 7-оос эхлэн Улсын бүртгэлийн хэлтэс байрлаж бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 

Коронавируст халдварын үед нэг дор олон хүн бөөгнөрөхөөс сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс дээрх зохицуулалтыг хийсэн. Тиймээс энэ дүүргийн хөгжлийн төв, худалдан авах ажиллагааны алба, боловсролын хэлтэс, статистикийн хэлтэс, татвар болон улсын бүртгэлийн хэлтсээс холбогдох мэдээлэл, үйлчилгээ авахыг хүсвэл Төр захиргааны II байрнаас авах боломжтой. 

Цаашид иргэд хорооноосоо бүхий л үйлчилгээг авах боломжтой болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10