Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна.
Тэрээр: "Ковидын үеийн Засгийн газрын санхүүжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, УОК-т даалгалаа. Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгч байсан.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг энэ оны 5-р сарын 1-нээс зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Тухайлбал, Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хүрээнд дээрх үүргийг өгч байна. Мөн тус бодлогын хүрээнд хүнд аж үйлдвэрийн салбар, дэд бүтцээс гадна аялал жуучлал, ногоон хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ажил үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын тэргүүлэх чиглэлийн урлагийн наадамд оролцох шийдвэрийг гаргалаа. Мөн өнөөдрийн хуралдаанаар мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томиллоо" гэв.
АДМИН








Нийгэм







