ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эмчлүүлэгч хүүхдүүд эмнэлэгт хэвтэх хугацаандаа өмсөх эмнэлгийн хувцастай боллоо.
Хавдартай хүүхдийн дархлаа, биеийн эсэргүүцэл сул байдагтай холбогдуулан нян, бактери, вирусд өртөх эрсдэлтэй тул эмнэлэгт хэвтэх хугацаандаа ариутгасан хувцас өмсөх нь эмчлүүлэгч хүүхдүүдийн эрүүл мэнд, тав тух, тааламжтай байдлыг бий болгох олон талын ач холбогдолтой юм.
0-18 насны хүүхдүүдэд таарах боломжтой 80 ширхэг хувцас хандивласан ЭЭЖИЙ ЕРТӨНЦ төрийн бус байгууллага, Батзүү ХХК нарт ЭХЭМҮТ-ийн хамт олон талархал илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







