Dark Light
Нийгэм | 2022-02-16

ЕБС-иудын хичээл эхлэх цагийг зөрүүлж, ажлын цагийг уян хатан болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Их тойруу болон Яармаг орчимд байрлах 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх талаар өнөөдрөөс иргэдийг саналыг авч эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Төрийн болон төрийн бус өмчийн нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагийг хооронд нь зөрүүлж, зохион байгуулахаар төлөвлөн, санал гаргасан.

Тодорхой хэлбэл, ойрхон байршилтай гурван сургуулийн нэг нь өглөө 07:45, нөгөөх нь 08:15 цагт хичээлээ эхлүүлэх бол гурав дахь нь 09:00 цагаас гэх мэтээр хичээл эхлэх цагийг зөрүүлснээр нэг цагт бүх сургуулийн сурагч хичээлдээ очих гэж, тэднийг эцэг, эх нь хүргэхээр замын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулах боломжтой. 

Судалгаанаас харахад 59 сургуульд нийт 85,000 хүүхэд суралцаж байгаагаас нь 25,952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар сургуульдаа ирж очдог. Дээрх зохицуулалтыг хийснээр авто замын ачаалал 12.5 хувь буурна гэсэн тооцоолол гарсан" гэлээ. 

Мөн тэрбээр иргэдийг санал асуулгад идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Гурав хоногт санал асуулга явуулахад иргэдийн дэмжлэг өндөр байвал уг зохицуулалтыг хийх аж. Түүнчлэн сургуулийн цаг өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгох юм байна. 

Тодруулбал, "Нийслэлд буй аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын хуваарьт уян хатан зохицуулалт хийе гэсэн санал бий. Жишээлбэл, өглөө 07:00-10:00 цагт ажилдаа ирэх боломжтой. 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж болно. 10:00 цагт ирсэн бол 19:00 цагт тарж болохоор санал гарч байгаа юм. Энэ талаарх саналыг дээрх санал асуулгатай нэгтгэн авна. Хоёр арга хэмжээ зэрэг хэрэгжиж байж үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг дахин уриалъя" гэв.

Та бүхэн санал асуулгад доорх линкээр орж санал асуулгад хамрагдана уу. 

https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/620c902363bd881aa946f99f?fbclid=IwAR2QX7DYfaztGgOiJMFfi4SfemwHvPMuwOMHCbrVs8ameKaEvdHmflMe-xw


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10