Dark Light
Нийгэм | 2022-02-16

30 км-ын явган марш үйлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу офицер, ахлагч нарын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор 30 км-ийн явган маршийг энэ сарын 9-ний өдөр ангийн байрлал-ҮБХИС-ийн сургалтын төв-Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн засвар хангалтын төвийн буудлагын полигон-ангийн байрлал гэсэн чиглэлд зохион байгууллаа. 

Маршийн үеэр отолтын эсрэг ажиллагаа, дайсны хорлон сүйтгэх бүлгийг устгах, мөрдөн хөөх, тактикийн баримжаалал, тактикийн ажиллагаа, хордсон газар орныг туулах, амьд гарах арга ухааны болон байр зүйн баримжааллыг зөв оновчтой хийх даалгавруудыг хийж гүйцэтгэлээ.

Мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн засвар хангалтын төвийн буудлагын полигонд офицер, ахлагч нарын бэлтгэлийн болон шалгалтын буудлагын дасгалуудыг боловсрууллаа.

  Дэслэгч С.Сувданчимэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10