Dark Light
Нийгэм | 2022-02-16

"Алтан Дорнодын “Дайчид” багийг 2 САЯ төгрөгөөр торгоно"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Алтан Дорнодын “Дайчид” баг шүүгчидийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн гэж үзэж байгаа учир дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардсан. Мөн “Дайчид” багийн гаргасан зардал болох  600 орчим  сая төгрөгийг  нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат хандахаа мэдэгджээ.

Тэгвэл тэдэнд дээд лигээс татгалзсан хариуг илгээжээ. 

Алтан Дорнодын “Дайчид” багийн менежер Э.Цолмонбаяраас тодруулахад:

"Тоглолтын гуравдугаар үед О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3-4 довтолгооны дараа дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон байна. А.Энхбаясгалан  3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасан байна. Удаа дараа ингэж байгаа нь биднийг хүндлээгүй гэсэн үг. Бид магадгүй үндсэн цагт 87:86-р хожих магадлалтай байсан.

Бидэнд хүндэтгэлгүй хандаж байна. Шүүгч нар илт бид нарын эсрэг шүүсэн байна. 

Бидэнд лигтэй хүндэтгэлтйэ хандаагүй, сошиал орчинд энэ мэдээллийг тараасан гэх шалтгаанаар 2 сая төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Иймд бид дахин хүсэлт, шаардлагаа явуулсан"гэлээ.

Open photo


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10