Dark Light
Нийгэм | 2022-02-17

Халдварын улмаас дахин 3 иргэн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 874 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн өвчний улмаас 41-80 гаруй насны 3 иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 2,080 боллоо.  Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5.937 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19.577 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн - 1,681

Хүндэвтэр – 3,685

Хүнд - 526

Маш хүнд – 45  хүн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10