Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох зорилгоор сорилт, дадлага сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн жагсаалын талбай болон “Номгон санчир” авто сургуулийн жолоодлогын талбайд зохион байгууллаа.
Сорил сургалт дадлагад оролцож буй дуудлага хүлээн авагчид “Гар дээр суниах”, “Гэдэсний таталт”, 60 метр гүйх, холбогдох албан тушаалтны утасны дугаар, таних нэр /пароль/ хариулт, гал сөнөөгчид аврах олсоор дан, давхар уяа уях, тооно туших, шилжүүлэн гайк, сорох хоолой холбох, 4 ширхэг 66 мм-ийн хоолой мөрлөх, мотопомпонд холбох, РСА хушуутай гал түймэр унтраах тархалт хийх, самбар давах, 7 кг жинтэй лантуугаар автомашины дугуй 5 метр хүртэлх газар цохих, 25 кг жинтэй 2 хүндрүүлэгч 20 метр барьж явах зэрэг нийт 8 төрлийн үйлдэл хийж гүйцэтгэсэн. Мөн автомеханик шатны техникч, гал унтраах автомашины жолооч нарын дадлага сургалтыг “Номгон санчир” авто сургуулийн жолоодлогын талбайд “Түнелиэр орж гарах”, “Гүүрэн дээр 3-ийн холбоо хийх”, “Туг сүлжих”, “Хажуугийн зогсоол”, “900”-д баруун зүүн талаас орж гарах, үндсэн албаны автомашинд сорох хоолой холбох, сорох тор холбох, төв шугам 20м, ажлын шугам 20м салаа бэлчиртэй РСА хушуутай гал түймэр унтраах тархалт хийх зэрэг даалгавруудыг гүйцэтгэсэн юм.
Сорилт, сургалт дадлагад тус ангийн нийт 35 алба хаагч хамрагдаж жолооч, шатны техникч ахлах ахлагч Б.Батсайхан, гал сөнөөгч дэд ахлагч Б.Өзгерис, дуудлага хүлээн авагч дэд ахлагч М.Гэрэлчимэг нар мэдлэг ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээрээ бусдыгаа манлайлж тэргүүн байр эзэлсэн. Шилдгээр тодорсон алба хаагчдыг өргөмжлөл, медаль, цом дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
АДМИН








Нийгэм







