Dark Light
Нийгэм | 2022-02-17

Багш нар БНСУ-руу аяллын тэтгэлэгт хамрагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг зарласан.

2021.10.05 - 2021.11.20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд илтгэл хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн 1-р шатны шалгаруулалтын дүнг гаргаад байна.

Сүүлийн шатны шалгаруулалтад тэнцсэн эдгээр 20 багшийн илтгэлийг сонсож, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр сонгон шалгаруулна.

Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах 100% тэтгэлгийн эзэн болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08