Dark Light
Нийгэм | 2022-02-17

Багш, ажилчдын цалин, нийгмийн баталгааг хангах чиглэлд хамтрана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 онд байгуулсан Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт боллоо.

2020-2021 онд Хамтын хэлэлцээрийн хүрээнд талууд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, төсөв санхүү, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг чиглэлээр нийт 30 гаруй асуудлын хүрээнд амжилттай хамтран ажиллажээ.

Улмаар 2022-2023 онд байгуулах Хамтын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, салбарын эрх зүйн орчны сайжруулалт, хэрэгжилтийг чанаржуулах, багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар хууль, хэлэлцээр, журмын хүрээнд үр дүнд хүрсэн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10