Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нэг өрх –Нэг ажлын байр” арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа.
Энэхүү арга хэмжээ хэрэгжсэнээр амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хэрэгцээ, чадавх боломжид тулгуурлан тэднийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах, ажлын байраар хангах, нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд цогцоор нь хүргэх, өрхийн гишүүдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
АДМИН








Нийгэм







