Өнөөдөр /2022.02.17/ Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний Геологийн алба, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ, Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ-үүд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав. Талууд хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд дараах 5 чиглэлд хамтран ажиллах юм.
1. Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй геологи, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааний хэрэгжилтийг хангах, олон нийтэд геологи, эрдэс баялгийн салбарын онцлогийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх
2. Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанаас бий болох хөгжлийн боломжуудыг орон нутгийн иргэдэд хүртээх болон геологи хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх иргэдийн нийгэм, соёл, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах
3. Орон нутгийн иргэдэд Гэрээний хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт өгөхөд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, Гэрээний хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, тэдгээрийн саналыг /тогтмол/ /хугацааг оруулах/ авах чиглэлээр
4. Салбарын мэргэжлийн байгууллагуудын харилцан хамтын үйл ажиллагааг дэмжих
5. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд чиглэсэн тодорхой төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, хамтран оролцох, мөн энэ талаарх бүхий л үүсгэл санаачлагыг манлайлан сайн туршлагыг олон нийтэд хүргэх чиглэлд хамтран ажиллана.
АДМИН








Нийгэм







