Өнөөдөр /2022.02.17/ төрийн ордонд Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор аймгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ зөвлөгөөнөөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал мөн Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв. Орон нутагт бизнесийн орчныг дэмжих, хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг малжуулах болон бусад хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг бизнесийг төрөөс бодлогоор дэмжинэ.
Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогыг баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм







