Dark Light
Нийгэм | 2022-02-17

Х.Нямбаатар Франц улсын Элчин сайдтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг өнөөдөр /2022.02.17/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд салбарын хуульч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага судлуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мөн тус улсын бүртгэлийн байгууллагатай туршлага солилцох зэрэг асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх талаар харилцан санал солилцож,  хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг үр өгөөжтэй байлгахад хүчин чармайлалт гаргахаа илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешитай уулзлаа.

Монгол, Турк хоёр орон хууль сахиулахын салбарт техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих иргэдийн тоо жилээс жилд ихэсч байгаатай холбогдуулан Турк Улстай эрх зүйн туслалцаа болон бусад асуудал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж,  хоёр орны хууль сахиулах байгууллагын талаар санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10