Dark Light
Нийгэм | 2022-02-17

Хөвсгөл аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн 18 суманд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар бяслагийн үйлдвэр байгуулна.

Тус аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.  Өнгөрсөн оны улсын төсөвт Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг 8 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 4 тэрбум төгрөг  тусгасан. Ажлын гүйцэтгэгчээр  "Хан-Аттрибут"  компани  шалгарч энэ онд бяслагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн энэ оны улсын төсөвт Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 5 тэрбум төгрөгийг   тусгасан. Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж,  орлого  олох  ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэлж байлаа.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10