Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ Туул голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Налайх дүүргийн 6 дугаар хороо 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Харрер” загварын автомашин суусан байсныг 09:46 цагт татан гаргасан.
Увс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Маамж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тэс голын мөс цөмөрч суудлын автомашин живж жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Маамж” гэдэг газраас “Хар гуруй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Пажеро” загварын автомашин живснийг татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар 12:50 цагт Тэс сумын чиглэлд явж 22:00 цагт очиж хоносон бөгөөд 02.18-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
АДМИН








Нийгэм







