Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2019 онд Өвөрхангай аймаг анх байгуулагдсан өдрийг түүх, судалгаанд тулгуурлан 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хэмээн баталсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоожээ.
Ер гаруй жилийн түүхэн хугацаанд өнөөгийн Өвөрхангай хэрхэн өсч хөгжиж ирснийг ирээдүйн эзэд болох үр хойч, хүүхэд залуустаа өвлүүлэн мэдүүлж, эх нутгаа эрхэмлэн дээдлэхийн утга учир, хүн-байгалийн шүтэлцээг ухан ойлгуулах нь аймгийн удирдлагийн үүрэг хэмээн ойлгож цахим хичээлийг өнгөрсөн жилээс зааж эхэлжээ.
Энэ удаа нийт хүүхэд багачууд, сурагчдынхаа төлөөллийг оролцуулан аймгийн газар нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт болоод дурсгалт газрын талаарх хичээлийг Аймгийн Засаг дарга А.Ишдорж заалаа.
АДМИН








Нийгэм







