Увс аймгийн МАН-ын дарга нарын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ Миний бие 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш гурван жилийн турш намайг гүтгэж АТГ шалгуулж байна. Тухай бүрт нь ирж мэдүүлэг өгч шалгагдсан АТГ гэмт хэргийн шинж байхгүй байна гэж: үзээд хэрэгсэхгүй болгодог. Манай гэр бүлийнхэн дунд надаас өөр хүн төрийн албанд ажилладаг хүн байхгүй. Увс аймгийн Гудамж төслийн 10 хүрэхгүй километр замд 27 тэрбум төгрөг зарцуулсан гэж гүтгэсэн байна. Төслийн тендерийг Эдийн засгийн яам зарладаг. Манай аймаг зарладаггүй. Энд шалгаруулаад ажил нь эхэлдэг. 27 тэрбум төгрөгийн төсөвтэй замыг 15,5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн. 11,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Гүйцэтгэгч компани найман тэрбум төгрөг авч, үлдэгдэл 7.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа. Ингэж хэмнэлт гаргаж ажилчихаад гүтгүүлээд сууж байх үнэхээр харамсалтай байна. Мөн гаднынхантай нийлж хайгуулын мөнгө завшсан гэж гүтгэж байна. 764 сая долларын томоохон хайгуулын ажлыг Увс аймагт эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж байхад МАН-ынхан улс төржүүлж эцэст нь Увс аймгийн ард түмэн Монгол Улс хохироод үлдсэн.

Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авилга албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Сүүлийн 15 жилд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоотой, сонгуулийн ажилд нь явсан хүмүүс л тендер авдаг боллоо. Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байгаа. Аймагт баригдаж байгаа барилга бүрийн ард заавал луйвар, авилга явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой, цаана нь маш олон зүйл байгаа. Баримт, зургийг би авчирсан 5 зүйл хэлье. Үүнийг шалгавал мөсөн уулын орой цаашаа хөврөөд явна.
Увс аймагт баригдах дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейныг барилгын ажил бий. Гүйцэтгэгч компани нь 92 хувийн санхүүжилтээ авсан. Барилгын ажлын суурь нь эхэлж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гээд 760 сая төгрөгийг нэмж олгосон. Одоо компани ч байхгүй, мөнгө ч байхгүй, сэг болсон барилгатай үлдлээ.

Аймгийн МАН-ын удирдлагууд 2012 оноос өмнө таван давхар байшинг дөрвөн давхар болгоод хулгай хийдэг байсан. Давхраар нь хулгай хийдэг. Аймагт лифттэй эмнэлгийн барилга баригдах ёстой байсан ч лифт нь байхгүй.

Драмын театрын барилга 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй аймгийн төвд баригдаж байгаа. Нэмээд 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нэмж суулгасан ч мөнгө нь байхгүй болж барилга ашиглалтад ороогүй. Гүйцэтгэгч компанийн захирал нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгуулиар баахан залуучууд ажиллуулаад дараа нь албан тушаалд томилж хулгай хийлгэдэг.

Мөн ялгаагүй коллежийн барилга гээд байна. Увс аймагт 4,6 тэрбум төгрөгөөр эхэлсэн барилга. Дахиад 1,8 тэрбум нэмэгдсэн. Одоо ийм байдалтай байна.

Чандмань суманд 2,2 тэрбумаар баригдсан авто зам. Санхүүжилтийн 92 хувиа авсан ч ямар ч гүйцэтгэл байхгүй.
Төрийн хуулийг хэрэгжүүлдэггүй ганц аймаг бол Увс аймаг. Цаашид МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгуулна, холбогдох газруудаар явна гэдгээ илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







