Шинэ оны эхэнд болсон Хэвлэлийн Хүрээлэнгийн 7 дугаар чуулганаас сонгогдсон ХХ-ийн Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр боллоо. Хурлаар Хэвлэлийн Хүрээлэнгийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, төсөв, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэж, 2022 оны үндсэн чиглэл, оны эхний улирлын төлөвлөгөө, төсвийг баталлаа. Түүнчлэн ХХ-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд анхаарах асуудлаар Удирдах зөвлөлийн гишүүд тодорхой санал гаргав.
Хэвлэлийн Хүрээлэн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр мэргэшсэн хуульчдын багтай хамтран ажиллаж, дэс дараатай олон үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ, Монгол Улс 2025 оноос эхлэн төрийн албанд хос бичиг хэрэглэхтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулахаар Удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн байна.
АДМИН








Нийгэм







