Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны зориулалттай “Nissan Urvan “загварын 13 хүний суудалтай автомашиныг тус хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгт гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
АДМИН








Нийгэм







