Тагнуулын ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан асуудлаар мэдээлэл өглөө.
Тагнуулын Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр: Монгол улсын Тагнуулын байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг тагнуулаар хангах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд заасан тагнуул хийх, гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Монгол улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны 2 сарын 17-ны өдөр Тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Тус баривчилгаа үзлэг нэгжлэгийн ажиллагааг эрүүгийн хуульд хянан шийдвэрлэх тухай заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан ба өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







