Dark Light
Нийгэм | 2022-02-18

Эмийн ургамлын нөөц шавхагдаж, устах эрсдэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол оронд  7700 гаруй зүйл дээд доод ургамал мөөгийн хамт ургадаг байна. Үүнээс  цэцэгт ургамал нь 3100 орчим зүйл бөгөөд нийт зүйлийн гуравны нэг хувийг нь эмийн ургамал эзэлдэг.  Гэвч өнөөдөр уул уурхай, хотжилт, буруу ашиглалт зэрэг хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан эмийн ургамлын нөөц шавхагдаж алга болох эрсдэл бий болоод байгаа тухай эрдэмтэд анхааруулж байна. Байгалийн ургамлуудыг хадгалж хамгаалахгүй, замбараагүй хэрэглээ үргэлжилвэл 20 - 50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй болох гэнэ.

Шинжлэх ухааны доктор М. Ургамал: "Яагаад эмийн ургамлын нөөц багасаж байгаа вэ гэвэл хүмүүс, аж ахуй нэгжүүд байгаль дахь нөөцийг шууд авч ашигладаг. Нөөц олон янз. Биологийн нөөц, ашиглалтын нөөц.  Ялангуяа ашиглалтын нөөц бол тун ядмаг багассан байдалтай байгаа. Үүнийг шийдэх гол гарц бол эмийн ургамлаа тарьж ургуулах. Тарьж ургуулсан ургамлынхаа түүхий эдийг эмийн түүхий эдэндээ авч ашиглаж эмийн хэрэглээгээ хангах . Ийм л гол арга зам байгаа. Байгаль дээрээс нь  түүгээд эмийн ургамлын нөөц бол үнэндээ шавхагдаж алга болох эрсдэл өнөөдөр бодитой байгаа юм"

Доктор, Лабораторийн эрхлэгч Н. Очгэрэл: "Ер нь байгалийн  ургамал устах гол шалтгаанууд нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр ургамал хомсдох шалтгаан болж байна. Үүнд уул уурхай, хотжилт, зам тээвэр, хүний хүчин зүйл, байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Ийм учраас байгалийн ургамлуудыг хадгалж хамгаалахгүй бол энэ янзаараа замбараагүй хэрэглээд яваад байвал 20 жилийн дараа ч юм уу 30 жилийн дараа бүүр цаашлах юм бол 50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй. Бүгд хомсдоод цөлжилт, ган гачиг болох гол үндэс нь болох юм. Ийм учраас бид эмийн ургамлаа түүж бэлдэхдээ зөв зохистой ашиглах мөн боломжтой бол зарим ургамлуудыг тарьж ургуулдаг байх хэрэгтэй. Зарим ургамлуудыг нь  тарьж ургуулах боломжтой гэсэн олон жилийн  судалгааны үр дүн бол гарсан байдаг"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10